| | USD/MNT 0₮

ЭМЯ:Сүүлийн батлагдсан тохиолдол бол Аманхуур хорооллоос гарсан

Өчигдөр 18031 хүнд коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд нийслэлд хоёр иргэнээс халдвар илэрсэн байна. Өнгөрсөн өдрөөр нийтдээ 26 тохиолдол бүртгэгдсэн. 

Хамгийн сүүлд бүртгэгдсэн халдварын тохиолдол БЗД-ийн 14 хороонд байрлах Аманхуур хорооллоос гарчээ. Тиймээс тус хорооллын иргэдийг шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-наас хүсч байна.

Ер нь иргэд өвчнөө нуух, явсан маршрутаа нуух, дур мэдэн өөрөө эмчилгээ хийх тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс иргэдийг хариуцлагатай ухамсартай байхыг зөвлөлөө. 

Мөн эмнэлэг эрсдэлтэй бүс болоод байгаа учраас шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар явахгүй байхыг хүслээ. 

ЭМЯ:Сүүлийн батлагдсан тохиолдол бол Аманхуур хорооллоос гарсан
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.