| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдрийн байдлаар нийт 26 хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнд халдвар илэрлээ. Улаанбаатар хоёр хүнд халдвар илэрсэн өмнөх тохиолдлын ойрын хавьтал байна. Мөн бариа засалчтай хавьтал болсон хүн халдвар авсан байна.

Дүүргүүдээр нь хэлвэл Баянгол дүүрэгт 16, СХД 10, БЗД-т 18, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 7 Чингэлтэй дүүрэгт 1, Багануур дүүрэгт 1 байна. Нийтдээ нийслэлд 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдээд байна.

Ойрын хавьтал 977 хүнийг тусгаарлан хяналт тандалт судалгаа хийж байна. Эхний тохиолдлынхоо ойрын хавьтлыг 15 хоног хяналтад байлгаад 3 удаа шинжилгээ хийлгээд тусгаарлалтаас гэрийн ажиглалтад 100 гаруй хүнийг шилжүүлээд байна. 620 хүнд 2 удаа шинжилгээ хийсэн. Ойрын хавьтлыг 2-4 удаа шинжилгээ хийгээд сөрөг гарвал гэрийн ажиглалтад шилжүүлж байна.

Сэлэнгэ аймагт шинээр 9 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 157 тохиолдол болсон. Дархан аймагт 11 шинээр бүртгэгдэж 33 болсон, Орхон аймагт нэг нэмэгдэж 22 болсон. Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж 20 болсон, Говьсүмбэр аймагт нэмэгдээгүй,  батлагдсан 3 байна. Нийт улсын хэмжээнд голомтлож гарч байгаа 300 тохиолдол болжээ.

Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтанд халдвар бүртгэгдсэн. Нийт 11 хүн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаад халдвар авсан. Өнөөдөр хоёр хүн эдгэрч гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 738 болсон, эдгэрсэн нь 347, эмчлэгдэж байгаа нь 384, хөнгөн нь 306, маш хүнд нэг, хүнд 5, хүндэвтэр 72 хүн байна" гэлээ.  

 

 

 

Дүүргүүдээр нь хэлвэл Баянгол дүүрэгт 16, СХД 10, БЗД-т 18, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 7 Чингэлтэй дүүрэгт 1, Багануур дүүрэгт 1 байна. Нийтдээ нийслэлд 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.