| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт халдвар шинээр 11 нэмэгдэж батлагдсан тохиолдол нийт 33 болжээ

Дархан-Уул аймагт айл өрхийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байгаа талаар мэдээлсэн билээ. Өчигдөр шинээр хоёр тохиолдол нэмэгдсэн бол өнөөдөр өглөө гэхэд шинээр 11 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 33 болжээ. Ийнхүү шинжилгээний үр дүнд халдвартай иргэдийг олж тогтоосоор байгаа юм. 

Тухайн аймгийн удирдлагууд халдварын тархалтыг хумиж, тогтоосон хөл хориогоо цуцлаж байсан бол ийнхүү дахин хөл хорио тогтоохоор болжээ. Учир нь айл өрх бүрийг шинжилгээнд хамруулахын тулд хөл хорио тогтоох нь зөв гэж үзжээ. 

Дархан-Уул аймагт халдвар шинээр 11 нэмэгдэж батлагдсан тохиолдол нийт 33 болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.