| | USD/MNT 0₮

Булган аймгаас гараад сураггүй болсон хоёр иргэн машинтайгаа усанд живжээ

Булган аймгаас арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотыг зорьсон хоёр эрэгтэй сураггүй алга болсон өмнө нь мэдээлсэн билээ.

Тухайн хоёр иргэний нэгнийх нь ээж хэвлэлд хандаж "Миний хүүг олж өгөхөд туслаач" гэсэн ярилцлага өгсөн байсан.

Тэгвэл тэднийг Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живсэн болохыг олж тогтоожээ.

Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан 44 настай, эрэгтэй М, 43 настай, эрэгтэй М нар мөн өдрийн 15.00 цагт  тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу Приус-20  загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон юм.

Тэднийг эрэн хайх ажиллагааг аймгийн цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсан. Улмаар уржигдар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж Сэлэнгэ голын бетонон гүүрээс Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Харин өчигдөр автомашиныг уснаас татан гаргажээ. 

Булган аймгаас гараад сураггүй болсон хоёр иргэн машинтайгаа усанд живжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.