| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна.
Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байна. Тэрбээр "Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсон тул Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож байна.
Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой Шүүхийн багц хуулийн шинэчлэлт өөрчлөлтийн асуудал хэт их улстөржсөн, иргэдийг төөрөгдүүлсэн, нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй байгаад харамсч байгаагаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Сахилга хариуцлагын тухай, Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслөө татан авч байгаагаа та бүхэнд мэдэгдье" гэлээ.
Х.Баттулга:Улстөржүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдье