| | USD/MNT 0₮
Өнгөрсөн сард манай улсад орогнож байсан 800 гаруй хятад иргэнийг Тагнуул болон цагдаагийн газраас илрүүлж, нутаг буцаасан билээ. Хятад улсад тэдгээр иргэдийг шалгаж байгаа бөгөөд манай улсад ч мөрдлөг шалгалт явуулахаар тус улсын хууль хүчнийхэн ирсэн байгаа аж.
Тэгвэл дээрх хятад иргэдийг Монголд хэн оруулж ирэв. Ард нь ямар албан тушаалтнууд байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Дээрх иргэдийн 500 гаруй Хөххотын Консулаас виз авсан гэх мэдээлэл байсан. Хөххотын ерөнхий Консул нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун юм. Түүнийг хятадуудыг оруулж ирсэн гэх асуудалд дүү Ж.Батзандан нь өнгөрсөн долоо хоногт ноцтой тайлбар хийлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Замын үүдийн чөлөөт бүст "Цахим казино" байгууллахаар Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга Засгийн газрын өндөр түвшний сайд дарга нар 10 сарын 12-оос 15-ны хооронд уулзалт хийсэн. Монгол Улсын чөлөөт бүст Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах хууль эрхзүйн боломжтой эсэх асуудлыг ярьсан. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 Хятадыг Монгол Улс уруу оруулж ирсэн . Тэрхүү визыг нь Монгол Улсын хоёр сайд олгосон гэх мэдээллийг хийсэн.
Харин БНХАУ-ын 800 иргэнд виз олгосон сайдын нэг нь "Шадар сайд Ө.Энхтүвшин аж. Тэрбээр Замын-Үүдийн чөлөөт бүст "Цахим казино" байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 800 хятад иргэн оруулж ирсэн" байна.
Мөн 2019 оны аравдугаар сарын 12-15-ны өдөр Хуан гэдэг хятад Шадар сайд Ө.Энхтүвшин болон Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар уулзалдсан байдаг байна.
Уулзалтын хүрээнд “Чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн маань ирж туршилт хий” гэсэн хүсэлт тавьсан ” гэх мэдээллийг Ж.Батзандан хууль хяналтын байгууллагаас авсан гэдгээ хэлжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшинг Чөлөөт бүсийн хууль батлуулах гээд чичирээд байсны цаад шалтгаан энэ байсан байж ч болзошгүй юм. Мөн Ө.Энхтүвшин сайдтай хамт 800 хятдад Монгол Улс руу нэвтрэх виз олгосон эрхэм сайд хэн бэ.
БНХАУ-ын 800 иргэнд виз олгосон сайдын нэг нь "Шадар сайд Ө.Энхтүвшин аж. Тэрбээр Замын-Үүдийн чөлөөт бүст "Цахим казино" байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 800 хятад иргэн оруулж ирсэн