| | USD/MNT 0₮

ТҮҮХИЙ НҮҮРС ХАДГАЛЖ, ХЭРЭГЛЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс эхлээд Нийслэлд түүхий нүүрс оруулж ирж, зарахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Засгийн газраас жилээс эхэлж, сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд хэрэглүүлж, агаарын бохирдол буюу утаатай тэмцэж эхэлсэн байгаа. Гэвч иргэд түүхий нүүрс хэрэглэх, нууцаар зарж борлуулах үйлдлийг гаргасаар байна. 

Тээврийн цагдаагийн албаны энэ сарын 21-ний хяналт, шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн “Бридж” Бетон зуурмагийн үйлдвэрийг шалгахад хашаанд дөрвөн тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байсан. Мөн тус дүүргийн 24 дүгээр хороо иргэний хашаанд 70 тонн түүхий нүүрс хадгалж, галлагаанд хэрэглэж байсан бол Баянзүрх дүүргийн  20 дугаар хороо Гачууртын замд “Nissan Wingroad” маркийн авто машин 150 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн шалгасан байна.

Зөрчлийн тухай хуулиар нийслэлд түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн “Бридж” Бетон зуурмагийн үйлдвэрийг шалгахад хашаанд дөрвөн тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байсан. Мөн тус дүүргийн 24 дүгээр хороо иргэний хашаанд 70 тонн түүхий нүүрс хадгалж, галлагаанд хэрэглэж байсан бол Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын замд “Nissan Wingroad” маркийн авто машин 150 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн шалгасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.