| | USD/MNT 0₮
Шадар сайд Я.Содбаатар коронавирусийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Түр хорооны хуралдаан дээр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Орон нутгаас нийслэлд гацсан асуудал бидний санааг зовоож байна. Нийтдээ 27 мянган иргэн нийслэлээс орон нутаг руу явах, хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн 12 мянган иргэн байна гэсэн судалгаа урьдчилан гарсан.
Орон нутгийн иргэдийг ойрын өдрүүдэд буцаах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллана. Одоо нийслэлд амьдарч байгаа хаяг, тухайн орон нутагт очих хаяг гэх мэт асуумжийг онлайнаар бүртгээд, үүний дагуу шинжилгээ өгөх цэгийг нь цаг минуттай нь эргээд мэдээлнэ.
Ингээд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад, мөн 10, 10-аар нь PCR-ийн шинжилгээнд хамруулаад хотоос гаргахаар ажиллаж байна. Хот хоорондын тээврийг яаж явуулах вэ зэргээр нэг бүрчлэн бэлтгэл ажлыг хангаж байна.
Түргэвчилсэн оношлуур эрсдэлтэй байгаа юм. 97 хувийн магадлалтай буюу 100 хүнээс гурвыг алдах магадлалтай учраас давхар PCR-ийн шинжилгээнд хамруулна. Эрүүл бүс рүү халдвар алдахаас сэргийлэх ёстой. Асуудалд ингэж л хандаж байна" гэлээ.
Орон нутгаас нийслэлд гацсан асуудал бидний санааг зовоож байна. Нийтдээ 27 мянган иргэн нийслэлээс орон нутаг руу явах, хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн 12 мянган иргэн байна гэсэн судалгаа урьдчилан гарсан.