Завхан аймгийн Засаг даргаар Д.Түвшинжаргалыг дэмжжээ
Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргаа сонгожээ.
Тус аймгийнхан өнөөдрийг хүртэл ИТХ-аа хуралдуулж чадаагүй байсан юм. Тэгвэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж анхдугаар хуралдаанаа зохион байгуулав. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын намын хорооны дарга Д.Түвшинжаргалыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Харин ИТХ-ын даргаар Ц.Улам-Оргихыг дэмжсэн байна.
Дашрамд дуулгахад, Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон Д.Түвшинжаргал нь багш, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Их-Уул сумын дунд сургуульд математикийн багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал, тус сумын Засаг даргаар ажиллаж байсан.
Завхан аймгийн ХХҮХ-ийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга, "Алтай-Улиастай” ТӨХК-ийн Завхан салбарын менежер, Завхан аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. 2004-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай улс төрч юм байна.
Тус хуралдаанаар аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын намын хорооны дарга Д.Түвшинжаргалыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Харин ИТХ-ын даргаар Ц.Улам-Оргихыг дэмжсэн байна.