| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Хөх хотын консул Ж.Баатарчулуун энэ сарын 07-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд орсон. Гадаадын харилцааны яамны Консулын мэдээлснээр түүнийг Сайншанд сумын эмнэлэгт хүргэсэн байна. Бид дөнгөж сая түүний биеийн байдлыг тодруулахаар эмнэлэг рүү утасдахад “Эмнэлэгт хүргэгдэж ирээд нэг хоногийн дараа Эрээний консул аваад явсан. Биеийн байдал хүндэвтэр байсан. Бид шаардлагатай түргэн тусламжийг үзүүлсэн” гэх тайлбарыг өглөө.
Уг хэрэгтэй холбогдуулан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатарыг дэд хурандаа болгосон байна. Учир нь осол болох үед цагдаагийн дарга Г.Эрдэнэбаатар орон нутагтаа байгаагүй гэх шалтгаанаар ийн цолыг нь бууруулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Хөх хотын консул энэ сарын 07-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд орсон.