| | USD/MNT 0₮
Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ гэж тус дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал, 2020 оны арван нэгдүгээр сарын 20- ны өглөө нэг сэжигтэй тохиолдол илэрч, улмаар ХӨСҮТ-д PCR-ын давтан шинжилгээ өгснөөр хариу нь эерэг гарч, тус дүүргийн иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагдсан байна.
Тиймээс дүүргийн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдаж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.