| | USD/MNT 0₮

Хууль зөрчдөг хуулийн сайдтай юм байна

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар захидал харилцааны нууц задалсан хэргээр баалуулж шүүмжлүүлж байна. Учир нь хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хоорондоо харилцсан цахим захидлыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Уг нь хувийн нууцад хоёр хүний хоорондоо харилцсан захидал харилцааг олон нийтэд дэлгэх ёсгүй баймаар юм.

Гэтэл тэрбээр өөрт нь захидал харилцааг SS хийгээд өгсөн хэвлэлийнхний чатыг олон нийтэд дэлгээд сэтгүүлчдийг шүүмжилж эхэлжээ. Уг нь захидал харилцааны нууц гэж бий юм шүү, Хууль зүйн дотоод хэргийн сайдаа. 

Сайд Х.Нямбаатар тэрхүү захидал харилцааг олон нийтэд ил болгохдоо "Манай хэвлэлийнхэн арай л хэцүү сэтгэлгээтэй байна даа. Хүний толгой дээр ялгадасаа асгана ч гэх шиг. Намайг судлана ч гэнэ үү. Ийм маягаар сэтгүүлзүй нийгмийг соён гэгээрүүлнэ гэж байхгүй. Тагнуулаас санхүүждэг, шантажны улс төр хийдэг сэтгүүл зүй нийгмийг улам бохирдуулна. Манай хадам ээж шуудангийн салбарт 30 жил ажилласан хүн. Энхсаран гэж сувилал байтугай түрээслэх өрөө ч ажиллуулдаггүй. Манай хадам ээжид Энхсаран сувилал сувилал байхгүй. Гүтгэлэгээ зогсоо" гэсэн тайлбар бичжээ.

Хамгийн муухай нь салбарын сайдад Хэвлэлийнхэн группийн чатыг хүргэж байгаа хүн бол өөрөө хэвлэлийнхний вирус гэдгээ илчиллээ. Мөн түүнийг нь олон нийтэд дэлгэсэн сайд өөрөө онцгүй гэдгээ харууллаа. 

 

Хууль зөрчдөг хуулийн сайдтай юм байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.