| | USD/MNT 0₮
Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах саналыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан гаргасан нь олныг шуугиулсан. Тэрбээр үүнийхээ шалтгааныг "Нийслэлийн удирдлагад С.Амарсайхан гэж урагшгүй, бүтэлгүй хүн байна. Энэ хүн ажил, албан тушаалын төлөө улайран тэмцэж, Нийслэлийн Засаг дарга болсон. Харамсалтай нь хүссэн албан тушаал дээрээ очсоноос хойш өнгөрсөн хугацаанд халаа, сэлгээнээс өөр юу ч хийсэнгүй" хэмээн тайлбарласан. Үүгээр ч зогсохгүй Хотын даргыг "Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, гамшгаас хамгаалах ажлыг хийсэн гэж хийсэн ажилдаа онцгойлон дурджээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж, хийсэн ажил" гэж шүүмжилсэн.
Үүний дараа Хотын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж, тууштай тэмцэж эхэлсэн ч өнөөдөр уг асуудал намжжээ.
Тэгвэл манай сурвалжлах баг энэ талаар Ж.Батсайханаас тодруулахыг хүссэн боловч 2-3 удаа биднээс "Өнөөдөр энэ талаар ярилцахгүй, зохимжгүй" гэх шалтгаанаар "зугтсаар" байна. Энэ нь Ж.Батсайхан, С.Амарсайхан нар "тохиролцсон" байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлж байгааг нуух юун.
Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах саналыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан гаргасан нь олныг шуугиулсан.