| | USD/MNT 0₮

КОНСУЛ Ж.БААТАРЧУЛУУНЫ ОСЛЫН БАЛГААР ХУРАНДАА Г.ЭРДЭНЭБААТАР ЦОЛОО БУУРУУЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Хөххотын консул Ж.Баатарчулуун нь эхнэр болон хоёр хятад иргэний хамт "Замын-Үүдээс Улаанбаатар” чиглэлд автомашинтай зорчиж яваад онхолдсон харамсалтай хэрэг энэ сарын эхээр гарсан билээ.

Ослын улмаас гэмтэл авсан тэдэнд сум дундын эмнэлэг түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт авчирч эмчилгээ хийж, хүнд бэртсэн хоёрыг нь Нийслэлд авчирсан байгаа юм.

Тэгвэл энэхүү золгүй ослын балгаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар цолоо нэг шат бууруулан дэд хурандаа болгожээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Хөххотын ерөнхий Консул Ж.Баатарчулуун тус аймгийн нутаг дэвсгэрт автын осолд орох үед цагдаагийн дарга Г.Эрдэнэбаатар орон нутагтаа байгаагүй шалтгаанаар ийнхүү цолыг нь бууруулсан байна.

Г.Эрдэнэбаатар хурандааг эзгүй байх үед газар нутаг дээр нь болсон осол ямар хамаатай юм бэ. Магадгүй нэр нөлөө бүхий хүмүүс нөлөөж, цолыг нь бууруулсан байж магадгүй хэмээн харж, хардаж байна.

Түүгээр явсан гай үүгээр дайрна гэгчээр өөрийн буруутай үйлдлээс болж осолдсон хүний хэрэгт цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар ямар хамаатай болж, цолоо бууруулж хариуцлага хүлээлгэх ёстой юм бол доо.

Сүүлийн үед Хөххотын консул Ж.Баатарсайхантай холбоотой гэх 800 гаруй хятадын талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан түүнийг Монголын талын хууль хяналтын байгууллагаас шалгахаар дуудсан байдаг бөгөөд Хөххотоос ирж байх замдаа осолд орсон гэх мэдээлэл байна.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах, Хөххотын ерөнхий Консул Ж.Баатарчулуун тус аймгийн нутаг дэвсгэрт автын осолд орох үед цагдаагийн дарга Г.Эрдэнэбаатар орон нутагтаа байгаагүй шалтгаанаар ийнхүү цолыг нь бууруулсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.