| | USD/MNT 0₮
Сүүлийн үед хаа саагүй хүрэн баавгай явж байгаа талаар албаныхан мэдээлсэн билээ.
Тодруулбал, хөвчийн тайгаас хоол тэжээлийн дутагдалд орсон хүрэн баавгай айлын гэр рүү дайрч, аав хүү хоёрыг унтаж байхад нь барьж идсэн аймшигт хэрэг гарсан байгаа юм.
Ер нь Сэлэнгэ аймаг болон Хэнтий, Төв аймагт хүрэн баавгай, бамбарууш тайгаас тал руу бууж ирэх, айлын хот мал руу дайрсан тохиолдол өнгөрсөн зунаас хойш ашиглагдаж бүртгэгдсэн байгаа юм.
БОАЖЯ-ны мэргэжилтны хэлснээр “Сэлэнгэ аймагт 27 зэрлэг баавгай байна гэсэн мэдээлэл бий. Өнөөдөр гэхэд уулнаас гурван баавгай бууж ирсэн гэх мэдээллийг нутгийн иргэд өгсөн.
Тиймээс ганц нэгээрээ нутаглаж байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж, иргэдэд зэрлэг ан амьтнаас өөрийгөө болон эд хөрөнгөө хэрхэн яаж хамгаалах талаар зөвлөмж хүргүүлж, орон нутагт шуурхай удирдлагын баг ажиллаж байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.
О.Гал
Сэлэнгэ аймагт зэрлэг 27 баавгай байна гэсэн мэдээлэл байна.