| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-иос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар сонсч, гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Нийслэлийн онцгой комиссоос гаргаж байгаа амьдралд нийцэхгүй шийдвэрүүдийг шүүмжилсэн юм.
Тэрбээр "Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хүндээ хүрэхгүй байна. Хатуу хөл хорионы мэдрэмжтэй зохион байгуулалттай шийдвэр гаргамаар байна. Өөрөөр хэлбэл эргэж буцсан шийдвэр нь эрсдэл учруулж иргэдийг бухимдуулаад байгаа нь таалагдахгүй байна. Үүнийг УОК ч анхаармаар байна.
Түлшний үнэ өсч байна. Гэр хорооллын айлууд түлшээ авч чадахгүй байдалд хүрэх вий дээ. Тэгэхээр нэг удаа үнийг нь буулгаж онцгой анхаарах хэрэгтэй байна.
Хоёрдахь асуудал гэвэл ипотекийн зээлийг өмнө нь зургаан сараар хөнгөлж байхад асуудал гарч байсан. Монголбанк асуудал шийдэгдсэн гэдэг ч нөгөө арилжааны банк иргэний хооронд асуудал гардаг. Энэ нь шийдэгдэхгүй ямар зүйл болсныг удирдлагууд мэдэх байх. Тэгэхээр одоо хойшлуулах бус зээлийн хүүг буруулах биш нэг удаа ипотекийн зээлийг тэглэх зоригтой арга хэмжээ байна уу.
Миний санаа зовж байгаа нэг асуудал бол иргэдийн орлого буурч, ажлын байр хумигдаж, хүнсний хангамж толан эзэндээ хүрэхгүй байгаа асуудал эрсдэл дагуулж байна. Үүнд Сангийн сайд ажлын байрыг хадгалах тал дээр ямар арга хэмжээ авах вэ.
Гуравдугаарт Энхсаран сувилал хэнийх юм бэ. Хэн зөвшөөрөл өгсөн бэ. Үүнд хариуцлага тооцсон уу" гэж асуугаад хариулт авлаа.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хүндээ хүрэхгүй байна. Хатуу хөл хорионы мэдрэмжтэй зохион байгуулалттай шийдвэр гаргамаар байна. Өөрөөр хэлбэл эргэж буцсан шийдвэр нь эрсдэл учруулж иргэдийг бухимдуулаад байгаа нь таалагдахгүй байна. Үүнийг УОК ч анхаармаар байна.