| | USD/MNT 0₮

СЭЛЭНГЭ АЙМГААС ШИНЭ БААТАР ТӨРЛӨӨ

"Атрын 60" жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч С.Ганболд өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаажээ.

Д.Ганболдын хувьд 1974 оноос хойш 45 жил тариалангийн талбайд тасралтгүй ажилласан. Түүний удирдаж буй “Их шинэстэй” ХХК Монгол Улсын “Үрийн аж ахуй” хэмээх албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээтэй хамт олон болж чадсан юм.

Ингэснээр тус компани буудайн үрийг шинэчлэх зорилгоо биелүүлээд зогсохгүй, үрийн аж ахуй болон өргөжсөнөөр сумынхаа жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид буюу тодруулбал 100, 200 га талбай бүхий газруудыг үрээр хангах боломжтой болсон байна.

Шинэхэн гавьяатын хамт олон Монголд анх удаа төслийн нэгжтэй хамтран элдэншүүлэггүй уринш бэлдэх технологийг нэвтрүүлж, тогтвортой ургац авч, үйл ажиллагаа нь хэвийн явж буй компани. 6000 гаруй га эргэлтийн талбайтай, жилд 2500-3000 га-д улаан буудай тариалж 2000 гаруй га-д уринш бэлтгэдэг аж. Мөн үүнээс гадна иж бүрэн засварын газар, 2000 тн-ын хүчин чадалтай үр цэвэрлэгээний механикжсан үтрэмтэй ажээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч С.Ганболд өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.