| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар арилжааны банкны зээлийн хүүг долдугаар сар хүртэл хойшлуулах асуудал болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм. Хурлаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр “ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 114 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор Монгол Улс дотооддоо нийт 30 хүн халдвар авсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд халдварын голомт болоод байна.

Вакцин гарах сайхан мэдээ байгаа ч Монгол Улсад орж ирэхэд цаг хугацаа шаардагдана. Харин сахилга, хариуцлагын вакцин бидэнд бий. Засгийн газрын хуралдаанаар ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

  1. 18 насны хүүхдийн 100,000 төгрөг болон нийгмийн халамжийг 2021 оны долдугаар сар хүртэл тасралтгүй олгох,
  2. 2021 оны долдугаар сар хүртэл түрээсээ бууруулсан ААН, байгууллагыг бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлнө,
  3. Импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн албан татвараас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 
  4. 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2021 оны долдугаар сарын 01-н хүртэл ипотекийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ илүү төлбөр ногдуулалгүй, зээлийн гэрээний хугацааг хойшлуулах хэлбэрээр зохицуулах,
  5. 2020 оны долдугаар сарын 1-н хүртэл албан татвар төлөгчийн татварыг хууль заасан хугацаанд татварын алданги, торгуулиас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
  6. Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн  үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алдагдал ногдуулж хүүг олгох зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөл өөрчлөлт оруулж, хугацааг сунгах  арга хэмжээг хэрэгжүүлэх. 
  7. Хүнсний салбарт ажилладаг байгууллагын ажлын хэсэг байгуулан, савлалт, хүргэлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах,
  8. Ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэм барих,
  9. Бүх төрлийн шуудан илгээмжийг ариутгаж ажиллах,
  10. 2021 оныг дуустал оношилгоо эмчилгээнд хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт зэргийг импортын татвараас чөлөөлөх хуулийг иргэдэд таниулах,
  11. Хүн хоорондын зай барих, амны хаалт, өдөр тутамд ариутгал хийх зөвлөмжийг ил тод байршуулж, олон түмэн мэддэг, дагадаг боломж нөхцөлөөр хангаж, эв соёлыг харуулсан нэвтрүүлэг контентыг бүтээж, олон нийтэд хүргэхийг үүрэг болголоо. 

ШУУД ҮЗЭХ: 

У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.