| | USD/MNT 0₮

ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ЛХАГВАСҮРЭНГ, СЗХ-НЫ ДАРГААР Д.БАЯРСАЙХАНЫГ ТОМИЛЛОО

Өчигдрийн чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохоор саналаа нэгтгэж, өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.

Тэгвэл чуулганы хуралдаанаар гишүүд үг хэлж, санал хураалт явуулж, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвсүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томиллоо.

Энэ хоёрын хувьд байгууллагынхаа дэд ерөнхийлөгч, дэд захирлын албыг хашиж байсан бөгөөд ийнхүү дэвшиж, ерөнхийлөгч, болон дарга нь боллоо.

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр цолтой.  1989 оноос Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, 1994 оноос Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, 2000 оноос, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх, 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллажээ. 
 
Харин СЗХ-ны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр, 1997 оноос  Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2016 оноос СЗХ-ны дэд даргаар тус  тус ажилласан байна. 

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томиллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.