| | USD/MNT 0₮

УОК:Маргаашнаас эхэлж автомашин болон нийтийн тээвэрт хатуу зохицуулалт хийж, нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана

УОК-ын шуурхай албаны хуралдаан өнөөдөр хоёр удаа хуралдаж байна. Яг одоо мэдээлэл хийж байна. Тодруулбал, автомашины зохицуулалт, иргэдийн хөдөлгөөний зохицуулалт мөн хөдөө орон нутгаас гацсан иргэдийг хөл хорио дуустал гаргахгүй байх талаар мэдээлэл өглөө. 

Автомашин болон нийтийн тээврийг хатуу зохицуулалт хийж байна. Нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана. Маргааш өглөөнөөс нийтийн тээвэр 07-10 цаг 17-20 цаг гэсэн зохицуулалттай болж байна.

НОК-ийн дарга, Хотын дарга Д.Сумъяабазар "Бүх нийтийн бэлэн байдал шилжсэн энэ үед нарийн цагийн хуваарьт шилжих ёстой. Тэгэхээр 40-50 мянган автомашин хөдөлгөөнд орно гэхээр бүх нийтийн бэлэн байдлын утга алдагдах нь.  Хөл хөдөлгөөний хумим арга хэмжээ рүү орохгүй бол болохгүй. Тиймээс өглөө 07 цагаас эхний тээвэр гараад 10 цаг хүртэл явна. Орой  17-20 цаг хүртэл явна, бусад үед хөдөлгөөн зогсоно. Явганаар явж байгаа хүмүүс ч хатуу зохицуулалт орно. 90 хувийн хөл хорио хийж байж тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна. Иргэнийхээ үүргийг ухамсарлахыг уриалж байна" гэлээ. 

ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан "Хорио цээрийн дэглэмийг чанд сахиж байж богино хугацаанд хохирол багатай даван туулах ёстой. Өнөөдөр 30 мянган автомашин нэмэгдэж хөдөлгөөнд оролцжээ. Нягтралыг бууруулж сийрэг болгохын тулд тодорхой үе шаттай ажил хийгдэнэ. Замын түгжрэл их байсан талаар гэвэл цагдаа нар жолооч нарын бичиг баримтыг шалгаж, ялгалт хийх хооронд түгжрэл үүсгэж байсан. Тиймээс цаашид хөдөлгөөний нягтралыг албан журмаар бууруулах шаардлагатай байгаа тул цагдаагийн алба хаагчид тууштай ажиллана. Олон улсын жишгээр хөдөлгөөн хориглоно. Төрийн алба хаагчдын хувьд 10-20 хувь нь ажилдаа ирнэ. Албаны үнэмлэх болон тухайн байгууллага нь энэ хүн ажиллаж болно гэсэн нэмэлт үнэмлэх олгоно. Дахин хэлэхэд цагдаагийн болон бусад байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна" гэлээ. 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.