| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даавуун маск оёж байна

 
Монгол Улсын хүн бүр коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ өдрүүд үргэлжилсээр байна. Хүн бүр хариуцлагатай сахилга баттай, ариун цэвэр байж иргэний журамт үүргээ сахин биелүүлэх цагтай тулсан гэдгээ ухамсарлаж байгаа. Хүн бүр коронавирусийн эсрэг тэмцэхэд өөрийнхөө хийж чадах бүхнээ хийж байгаа харагдана.
 
Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даавуун маск оёж байгаа нь цахим сүлжээнд эерэг сэтгэгдэл төрүүлэв. Тэрбээр "Ковид 19 Цар тахал дэгдээд 10 сар өнгөрлөө. Дэлхийн 53 сая хүн халдвар авсан байна. Энэ хугацаанд хүн төрөлхтөн бидний ойлгосон зүйл бол амны хаалт халдвараас хамгаалдаг хамгийн сайн зэвсэг юм байна. Айл бүхэн өрх гэртээ МАСКАА өөрсдөө оёж хэрэглэцгээе!
 
Оёх боломжгүй нэгэндээ оёж бэлэглэе, Оёж, бэлэглэх хүсэлтэй ТА бидний багтай Жигжидсүрэнгийн Чинбүрэн албан ёсны хуудсаар холбогдоорой. Бид материалыг Монгол шуудангаар хүргүүлж, бэлэн болсон амны хаалтыг хэрэгтэй нэгэнд нь түгээх болно. Хийх зааврыг page хуудаснаас видео хэлбэрээр оруулна" гэж бичжээ. 
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даавуун маск оёж тарааж байна
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.