| | USD/MNT 0₮

20 АЖ АХУЙН НЭГЖИД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОСОН Б.НЯМДАВАА ШАЛГАГДАЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлжээ.

Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Нямдаваагийн ажлын өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн гэнэ.

Мөн түүний гэрт ч нэгжлэг хийсэн ажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо бусдаас онц их хэмжээний авлига авсан нь гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон гэдгийг онцолж байлаа.

АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулах хүсэлт хүргүүлсэн байна. Прокурорын байгууллага хүсэлтийг хүлээж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.

Тэд хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсоныг нэрээ хэлэхийг хүсээгүй, удирдлагад нь ажилладаг ажилтнууд онцолж байна.

Тодруулбал, Эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий 20 аж ахуйн нэгжийн болон иргэдийн төслийн нэрийг бичиж, хурал зохион байгуулсан мэтээр тэмдэглэл зохион бичээд гишүүдээрээ гарын үсэг зуруулан тус бүр 200 сая төгрөгийн хүүгүй зээл өгсөн талаар эх сурвалжууд мэдээллэж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.