| | USD/MNT 0₮

Цахимаар хурлаа хийх УИХ энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент энэ долоо хоногт цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт: 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас

Арваннэгдүгээр сарын 18-ны лхагва гарагт: 

Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Арваннэгдүгээр сарын 19, 20-ны пүрэв, баасан гарагт 10.00 цагаас 

  • Цагийн үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл; 
  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны аравдугаар дүгнэлт;
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар. 
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент энэ долоо хоногт цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.