| | USD/MNT 0₮

Монгол Улс 25 сая орчим хүн үзэж сонирхох ДЭЛХИЙН ЭКСПОД оролцоно

2020 оны Дубайн ЭКСПО-д оролцох бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн төлөөлөл АНЭУ-ын Элчин сайдын яаман дээр болсон үзэсгэлэнг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улс Дубайн ЭКСПО-д оролцоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд Дубайн ЭКСПО нь “Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Экспо 2020 оны аравдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ. Тус олон улсын үзэсгэлэнг 25 сая орчим хүн үзэж сонирхоно гэж Элчин сайд Абдулла Аль-Тунейжи мэдээлэв.

Монгол Улс Дубайн ЭКСПО-д оролцоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд Дубайн ЭКСПО нь “Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдах юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.