| | USD/MNT 0₮
Сайжруулсан шахмал түлшний угаарын хийн хордлогоор өнөөдрийн байдлаар есөн хүн амиа алдсан байгаа.
Өнгөрсөн аравдугаар сард Хан-Уул дүүрэгт 44 настай эрэгтэй Г нь гэртээ угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Харин цагдаагийн байгууллагаас талийгаачийг угаартаж биш архины хордлогоор нас барсан болгож, хэргийг прокурорын байгууллагаас хаасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна.
Талийгаачийн дүү н.Нарандэлгэр “Өнгөрсөн сарын эхээр гарсан хэрэг. Шүүх шинжилгээний дүгнэлт гаргаж, хэргийг хаасанд бид үнэхээр гомдолтой байгаа. Хаана хандахаа мэдэхгүй явна. Эрүүл саруул гэртээ унтсан хүнийг согтуу байсан, архины хордлого гэсэн цагдаагийг мэдээллээр шүүх эмнэлэг нь дүгнэлт гаргаад хаачихдаг юм байна.
Миний ах архи уугаагүй. Гэртээ ганцаараа байсан. Шөнө шахмал түлшнээсээ хийчихээд унтсан, тэгээд өглөө нь сэрээгүй орондоо нас барсан байсан. Цагдаагаас надруу утастаад гэрт нь очиход зуух нь хав халуунаараа, түлсэн түлш нь зуух дүүрэн байсан.
Цагдаа нар үзлэг хийж, цогцсыг авч явахдаа “Танай ах чинь архи уусан байна. Архины хордлогоор нас барсан” гэж хэлсэн. Гэрээс нь архины шил ч олдоогүй. Гэвч шүүх шинжилгээний дүгнэлтээр биеэс нь архи илрээгүй болохыг тогтоосон. Шүүх эмнэлгээс уушгины хурц үрэвслээр нас барсан гэж хэлсэн. Ингэж хоёр зөрүүтэй мэдээлэл өгсөнд гомдолтой байгаа.
Миний ах нас барахаасаа 7 хоногийн өмнө эхнэртэйгээ эмнэлгээр явж иж бүрэн шинжилгээ хийлгэсэн байдаг юм. Гэтэл бүх зүйл нь эрүүл ходоодны амсар жаахан улайлттай, шархтай гэсэн оноштой л гарсан юм билээ. Гэтэл хууч өвчин буюу уушгины хурц үрэвслээр нас барсан болгосон.
Тухайн үед эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ аваад Найрамдал зусланд тав хоног амрахаар явсан хойгуур ийм харамсалтай зүйл болсон” гэв.
Өнгөрсөн аравдугаар сард Хан-Уул дүүрэгт 44 настай эрэгтэй Г нь гэртээ угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Харин цагдаагийн байгууллагаас талийгаачийг угаартаж биш архины хордлогоор нас барсан болгож, хэргийг прокурорын байгууллагаас хаасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна.