| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР Д.ОДБАЯРЫГ ЦЭЦИЙН ДАРГААС ЧӨЛӨӨЛНӨ

БНСУ-ын онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, өгзгөнд нь зөвшөөрөлгүй хүрсэн хэргээр тус улсын хууль шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.

Тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байгаа. Түүнийг нь өнөөдөр хэлэлцэнэ.

Ийнхүү түүнийг даргын суудлаа өгөх ч гишүүний суудалтай үлдэнэ гэсэн яриа гарав. Харин даргын сэнтийд нь хэн залрах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

 МАН-ын зүгээс Цэцийн гишүүн Б.Баясгаланг томилохоор зүтгүүлж буй гэх. Гэхдээ зарим гишүүдийн зүгээс өөрсдийгөө дэвшүүлэх сонирхолтой байгаа ч гэх яриа бий.

Г.Баясгалан хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашсан нэгэн юм.

БНСУ-ын онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, өгзгөнд нь зөвшөөрөлгүй хүрсэн хэргээр тус улсын хууль шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.