| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Тав хоногийн хугацаанд ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА

Өнөөдөр 20.00 цагаас УОК ээлжит бусаар хуралдаж, үргэлжлүүлэн хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж баталлаа. Энэ удаагийн хурлаар Монгол Улс даяар тогтоосон байсан гурван хоногийн хөл хориог дахин сунгаж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжинэ гэсэн үг. Ингэснээр маргаашнаас буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоолоо.

Улсын болон нутгийн удирдлагын байгууллагууд ажиллахгүй, харин дараах газрууд ажиллана. Үүнд, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.

Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараач ээ гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөнийг эрс хязгаарлахыг зөвлөж байгаа.

Одоогоор батлагдсан дөрвөн тохиолдол бий. Эдгээр хүний ойрын хавьтлууд болох 73 хүнийг илрүүлж, шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Үүний цаана дам хавьтлын 2000 орчим хүн байгаа гэсэн тооцооллыг гаргасан. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүрээг нь хумьж, тусгаарлалтад авч, шинжилгээ хийх болон бусад арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

ШУУРХАЙ: Тав хоногийн хугацаанд ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.