| | USD/MNT 0₮

Д.Дэмбэрэлнямбуу Увс аймагт тоглолтоо хийснээс болж тус аймагт хөл хорио тогтоолоо

Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гарсан хойно нь буюу дөрөв хоногийн дараа Ковид 19-ийн халдвар илэрч Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоосон байна. 

Тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүний явсан газруудын зураглалыг гаргахад тэд энэ сарын 08-ны өдөр залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тоглолтыг хамтдаа үзсэн байдаг. 

Тэгвэл дуучин Д.Дэмбэрэлнямбуу төрөлх Увс аймагтаа очиж “Хархан нүдэн” тоглолтоо тавьжээ. Үүний улмаас Увс аймагт онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоолоо.  Улмаар Увс аймгийн хэмжээнд арван нэгдүгээр сарын 14 хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их, дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг мөн барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргасан байна. 

Увс аймагт онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоолоо. Улмаар Увс аймгийн хэмжээнд арван нэгдүгээр сарын 14 хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их, дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Мөн барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.