| | USD/MNT 0₮
Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар 50 саяд хүрсэн байна. Сүүлийн үед манай улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 360 гаруй тохиолдол батлагдаж, гурав хоногийн хугацаанд 12 хүнээс халдвар илэрсэн байгаа юм. Ялангуяа хилийн боомтууд болон хилийн цаана эрсдэл ойрхон байна. Аюул хаалга тогшиж байгаа энэ үед хүн бүрийг хариуцлагатай байхыг уриалж зөвлөж байна.
Мөн хилийн боомтуудыг түр хугацаагаар хааж, ачаа тээврийн жолооч нарыг Монгол Улсын хил рүү нэвтрүүлж оруулахгүй байх зохицуулалтыг хийсэн байгаа. Түүнчлэн хилийн боомтуудад мэргэжлийн хяналтын байгууллага хил, гаалийнхан эрсдэлтэй нөхцөлд хариуцлагатай ажиллаж байна.
Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нарын албаны хүмүүс цар тахлын үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцахаар болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нарын албаны хүмүүс цар тахлын үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцахаар болжээ.