| | USD/MNT 0₮

С.Жавхлангийн санаачилсан Хамаг Монгол төсөлд Чингис хаан одон гардуулахаар болжээ

Монгол бахархлын өдрийг 2012 оноос хойш бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд 858 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон болох “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Өнөө жил хэн авах бол гэсэн таамаглал олон нийтийн дунд аль хэдийнэ өрнөсөн билээ.  Зарим эх сурвалжийн хэлснээр УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин С.Жавхлангийн санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөлд энэ жил "Чингис хаан" одонг гардуулахаар болсон байна. 

Энэ нь ч бас байж болох хувилбар гэдэгтэй олон нийт санаа нийлж байгаа бололтой. Учир нь “Хамаг Монгол” төслийн хүрээнд нэг жилийн хугацаанд дэлхийд тархсан Монгол ахан дүүсээ дуу  хуураар нэгтгэж, ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт есөн  удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан юм. Түүнчлэн  Их эзэн Чингис хааны талбайд 250 гаруй монгол  үндэстэн оролцсон монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшигийг үзэгчдээ өргөн барьсан нь түүхэн үйл явдал болж байсан юм. 

Өнгөрсөн жилийн хувьд дэлхийг байлдан дагуулсан "The Hu" хамтлагт тус одонг гардуулж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд дэлхийгээр тархан суурьшсан монголчуудаа нэгтгэсэн "Хамаг Монгол" төсөлд "Чингис хаан" одонг гардуулах нь нүдээ олсон шагнал мөн үү. 

Зарим эх сурвалжийн хэлснээр УИХ-ын гишүүн асан, Гавьяат жүжигчин С.Жавхлангийн санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөлд энэ жил "Чингис хаан" одонг гардуулахаар болсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (44)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.