| | USD/MNT 0₮
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр мэдэгдлээ.
Шилэн дансны тухай хуулийг УИХ 2014 оны долоодугаар сарын 1-нд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хууль нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Гэвч хууль хэрэгжих явцад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд шилэн данс хөтлөхгүй байх, буруу, худлаа хөтлөх, шилэн дансанд мэдээлсэнээ засах зэрэг зөрчил гарч байна. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв хэмээн үзжээ.
Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг 1 сая төгрөг болгох, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байлгахаар төсөлд тусгажээ.