| | USD/MNT 0₮

Төв аймгийн иргэн сураггүй болоод тав хонож байна

Төв аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16-ны өдрийн 11.00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон талаар бид мэдээлсэн. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу  тусламж дуудахаар яваад арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 23:59 цагт хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газраас 8 алба хаагч, Цагдаагийн газраас 8 алба хаагч, Жаргалант сумаас 15 хүн, Цээл сумаас 20 хүн, ар гэрээс нь 9 хүн, нийт 60 хүн, 15 автомашинтайгаар 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж Хүүлэйн ханын баруун хойд талын гурван ам, Тээлийн голын эхээр, Ацын давааны зүүн араас, бетонон гүүрний Дөрвөн гарамнаас, Бэрхийн гарам хүртэл нийт 28 км замыг явганаар самналт хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:30 цагт түр зогсоосон байна. Хөрин өнөөдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Төв аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16-ны өдрийн 11.00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон талаар бид мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.