| | USD/MNT 0₮

Халдвар авсан сувилагч Сэлэнгэ аймгаас ирж ажиллаж байжээ

ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагч халдвар авсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. 

Хэдийгээр халдвар олон нийтийн дунд тархаагүй ч Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж байсан сувилагч халдвар авсан нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол болсон юм.

Тус халдвар авсан сувилагч 31 настай бөгөөд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн эмнэлгээс нэг эмч, нэг сувилагчийг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд ажиллуулж, шаардлагатай үед бэлэн байдалд байх туршлага хуримтлуулахаар Улаанбаатарт руу явуулсан юм байна. 

Одоогоор тус сувилагчтай хамт байсан багийнхныг нь тусгаарласан байгаа юм. Мөн тус сувилагч өнгөрсөн наймдугаар сард БНСУ-аас ирж тусгаарлалтад орж байсан нэгэн юм байна. 

Ажилдаа ороод нэг сар болж байсан бөгөөд ийнхүү ХӨСҮТ-д ирж туршилтаар ажиллаж байгаад халдвар авчээ. Хэрхэн яаж халдвар авсан асуудлыг камерын тусламжтайгаар илрүүлнэ хэмээн ХӨСҮТ-ээс мэдээлсэн билээ. 

Тус халдвар авсан сувилагч 31 настай бөгөөд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн эмнэлгээс нэг эмч, нэг сувилагчийг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд ажиллуулж, шаардлагатай үед бэлэн байдалд байх туршлага хуримтлуулахаар Улаанбаатарт руу явуулсан юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.