| | USD/MNT 0₮

Г.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно. 

Өнгөрсөн сарын 23-нд болох байсан тус шүүх хуралд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заалтыг үндэслэн ийнхүү хойшлуулах шийдвэр гаргажээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан гэх хэрэгт  буруутгаж, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.