| | USD/MNT 0₮
Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаанхад суурин орчимд жолооч нар цуглаж зам хааж эсэргүүцэл илэрхийлжээ.
2019 оны 10 дугаар сарын байдлаар Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн тээврийн нөхцөл байдал хүндэрч, тээврийн компаниуд тээврийн хөлс, тарифын уналтаас санхүүгийн хямралд орж, цаашид тээврийг хэвийн явуулах нөхцөл алдагдаж өнөөдрийн байдлаар уртын тээвэр зогссон байдалтай байна.
11 дүгээр сарын 10-ны өдрөөс БНХАУ-ын “Чалко” компаниас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар тээврийн компаниудад мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн уртын тээврийн компаниудын сул зогсолт хийхэд хүрчээ. Хятадын талаас нүүррс авалт буурч хилээр татах машины тоо эрс цөөрсөн тул жолооч нар нүүрсээ буулгаж чадахгүй 3-5 хонож байгаа бол богино тээвэрт гаалийн хяналтын талбайгаас ачуулж гарах гэж 7 хонож кабины манаач хийх болжээ. Зарим тохиолдолд 10 хоноод 1.2 км урагшилж байгаа тул жолооч нар ийн бухимдаж байгаа юм
Хүйтний улиралд хүйтэн кабиндаа олон хоног ийнхүү гацсанаас хоол хүнсний мөнгөө барж түлшээ дуусгаж цаашид тэвчих нөхцөлгүй болж байгаа тул яаралтай зохицуулалт хүсч ийнхүү зам хааж эхэлжээ. Цагаан хад суурьшлийн бүст яг одоо жолооч нар бөөгнөрөн Оюутолгойн экспорт зам Гашуун сухайтын экспортын замта огтлолцдог уулзвар дээр цуглан зам хаах тухайгаа мэдэгдэж байгаа юм байна.
Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаанхад суурин орчимд жолооч нар цуглаж зам хааж эсэргүүцэл илэрхийлжээ.