| | USD/MNT 0₮

УОК шуурхай хуралдаан зарлалаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвд халдварын голомтод ажиллаж байсан нэг сувилагч коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсон талаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Энэ тохиолдол нь Монгол Улсын дотооддоо бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш 10.00 цагаас шуурхай хуралдахаар болжээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар "Халдвар авсан сувилагч нь Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан. Эрүүл мэндийн яамны мэдээллээр ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна" гэлээ. 

 

Улсын онцгой комисс маргааш 10.00 цагаас шуурхай хуралдахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (101)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.