| | USD/MNT 0₮
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өчигдөр хуралдаж, дүүргийнхээ ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар нарыг баталсан байна.
Иймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг батламжлуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт уламжилсан байна.
Харин дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон Б.Сэмжидмаа томилогдож тамга тэмдгээ гардан авчээ. Засаг дарга болж байгаа Ө.Сумъяабаатар нь өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өчигдөр хуралдаж, дүүргийнхээ ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар нарыг баталсан байна.