| | USD/MNT 0₮

Ж.БАТЗАНДАН:ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХУАН ГЭДЭГ ХЯТАДТАЙ УУЛЗСНЫ ДАРАА 800 ХЯТАД ОРЖ ИРСЭН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 800 хятад иргэний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "800 хятадыг 10 сарын сүүлчээр хэн гэж хүн оруулж ирснийг хэлье. Намайг оруулж ирсэн мэт ярьдаг боллоо. Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанд нууц мэдээлэл хийж, тодорхой мэдээлэл авсан.

2019 оны аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад эр Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсан байна. Сэлэнгийн Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн байна. Тэдгээр газарт цахим казино байгуулах талаар албан тушаалтнууд маань хятадуудыг хүлээн авч уулзаж, “Чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн маань ирж туршилт хий” гэсэн хүсэлт тавьсан байна. Тэгэхээр хэн оруулж ирсэн нь тодорхой болно биз.

800 хятадыг оруулж ирсэн хэргээр 461 дүгээр ангид Уулаа, Баяраа гэж хоёр хүн хоригдож байгаа юм байна. Нийт 53 халхавч тэднийг оруулж ирэх ажлыг зохион байгуулж, ГХЯ болон тагнуулын газарт хүсэлтээ гаргаж жуулчны визээр орж ирсэн байгаа юм.

Зарим хүмүүс андуураад байна. Хөххотын Консулын газар виз олгодоггүй юм. Хэн гэдэг дарга яаж ямар замаар оруулж ирснийг нарийн судалж мэдлээ.

Тэр Хуан дарга баривчилгаа болохоос долоо хоногийн өмнө урагшаа гарсан байна. Эдгээр хятадын асуудлыг ГХЯ болон тагнуулын байгууллага анхнаасаа мэдэж байсан. Тэднийг оруулж ирэхдээ ч гаргахдаа ч энэ хоёр байгууллага зохион байгуулалттай ажиллалаа. Одоогоор 10 гаруй хүн хэрэгт шалгуулж байгаа бөгөөд дахин хэлэхэд 53 халхавч компаниар эдгээр хятадыг оруулж ирсэн юм байна шүү” гэв.

2019 оны аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад эр Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсан байна. Сэлэнгийн Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн байна. Тэдгээр газарт цахим казино байгуулах талаар албан тушаалтнууд маань хятадуудыг хүлээн авч уулзаж, “Чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн маань ирж туршилт хий” гэсэн хүсэлт тавьсан байна. Тэгэхээр хэн оруулж ирсэн нь тодорхой болно биз.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.