| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа.
Ирэх онд эдийн засаг 6-8 хувиар өснө гэж тооцжээ. Мөн зээл олголтын хэмжээг 11 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.
Тэрбээр "Банкны секторт хийх шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулна. Мөнгөний бодлогын хоёр дахь чиглэл гэвэл Засгийн газар Сангийн яамтай хамтран ажиллах заалтыг нэмж оруулсан. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой заалтуудыг оруулсан. Банкуудыг дижитал буюу цахимжсан ухаалаг банк болгохоор зорьсон байгаа" гэв.
Мөн зээл олголтын хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засаг тэлнэ гэж тооцсон байна. Түүнчлэн "Мөнгөний нийлүүлэлт 18 хувиар нэмэгдэнэ" гэж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд тусгажээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа.