| | USD/MNT 0₮
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Байнгын үйл ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүн өргөн мэдүүлж, танилцуулгыг Н.Энхболд хийлээ.
Уг медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд ямар нэг эдийн засгийн эрсдэлгүй гэж хууль санаачлагчид үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хэдэн хүнд медаль өгөх юм бэ. Энэ тогтоолын төслийг больчих. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. МАН-ынхан ярьж байгаад бүх одон медалийг хориглочихооч. Цаашид одонг цэгцэлье. Бид нар санаачлаад одон медалийг болиулах эхлэлийг тавих хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Алдарт эхийн одонтой адилхан шударга шалгууртай болгоё. 25 жил ажилласан бол 30 жилийн ойн медалийг бид зүүлээ гээд ухаантай, баатар болохгүй. Одон медалын журмыг өөрчилье. Одон медальд маш их зардал гардаг. Өөрсдөөсөө эхлээд 30 жилийн ойн медаль олгох тогтоолыг батлахгүй байя" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Тогтоолын төслийг дэмжихгүй байна. Элдэв одонг нэмэх биш хасаж цэгцэлмээр байна. Ямар ч үр ашиггүй, ямар ч санхүүгийн боломж олгодоггүй шагналаар яах юм бэ"
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар “Монгол Улсын Их Хурал 30 жил” бий болгохыг дэмжсэнгүй, хууль санаачлагчид буцаахаар боллоо.