| | USD/MNT 0₮
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогыг буруушаав.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж байна. Гишүүн Д.Ганбат “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэргээр самбар өмнөө байрлуулжээ.
Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэн гаргаж байна.
Үүнээс харахад 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байжээ. Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байна. Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна.
Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авахаар байгааг үзэсгэлэнгээр харуулжээ. Харин сөрөг хүчний барьж байгаа акцыг эрх баригч намын гишүүд шүүмжилж "Та бүхэн бүтээлч бай" гэв.