| | USD/MNT 0₮
Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр "Өнгөрсөн онд бид өлсгөлөн зарлаад, гурав хоногийн дараа зогсоосон. Тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх найман худалдаа эрхлэгчийг хүлээн авч уулзахдаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгнө хэмээн амалсан. Гэвч одоог хүртэл хууль хэрэгжихгүй байна. Хүмүүс надад "Таны өлсгөлөн зорилгодоо хүрлээ. Зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхлэвэл 50 нэгжээр торгоно гэж заасныг 20 нэгж болгон бууруулсан. Гэхдээ би энэ тоог бууруулах гэж зүтгээгүй юм аа. Дээд доод хязгаартай болгохоор зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө явж байна.
Өнөөдөр Зөрчлийн тухай хууль ард иргэд бидэнд дөнгө болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар аа, Та нутгийн залуугаасаа энэ дөнгийг хэзээ салгаж өгөх вэ. Хэрвээ салгаж өгнө гэж амлавал өнөөдөр энэ дөнгийг олны нүдэн дээр шатаамаар байна" гэлээ.
Иргэн Б.Оюунчимэг: СХД-ийн 23 дугаар хорооны иргэд нэг км-ийн цаана айлаас тог цахилгаанаа татаж байна. Бид тэнд амьдрах 7-8 жилийн хугацаанд огт цахилгаангүй байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.
Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж хэвлэлийнхэнд хандлаа.