| | USD/MNT 0₮

Н.БАТСҮМБЭРЭЛИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн ИТХ хуралдаж, тус дүүргээс НИТХ-д сонгогдсон Нацагдоржийн Батсүмбэрэлийг дүүргийн Засаг даргад улираан томилуулахаар нэр дэвшүүлэн, Нийслэлийн Засаг даргад өргөн барилаа.

Нацагдоржийн Батсүмбэрэлийн товч намтарыг танилцуулж байна. 

  • Тэрбээр түүх, улс төр судлаач, багш мэргэжилтэй
  • Боловсролын удирдлагын магистр
  • Улс төрийн шинжлэх ухааны докторант

Ажлын туршлага:

  • 2006-2010 Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан
  • 2007 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2007-2010 Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан
  • 2008-2012 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч
  • 2010-2011 НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Хэлтсийн дарга
  • 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
  • 2013-2016 МАН-ын Улс төрийн бодлогын газрын Ахлах ажилтан
  • 2016-2018 “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
  • 2018-2020 МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга
  • 2016-2020 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, намын бүлгийн дарга
  • 2020 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн ИТХ хуралдаж, тус дүүргээс НИТХ-д сонгогдсон Нацагдоржийн Батсүмбэрэлийг дүүргийн Засаг даргад улираан томилуулахаар нэр дэвшүүлэн, Нийслэлийн Засаг даргад өргөн барилаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.