| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөх эсэхээр гишүүдээс санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Н.Баяртсайханы хувьд өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан байсан юм. Ийнхүү өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.