| | USD/MNT 0₮
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өчигдөр УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогтыг танилцуулав. Түүнийг УИХ-ын гишүүд олонхиороо дэмжиж, ажилд нь амжилт хүссэн юм.
Харин бас шүүгчид
Нэр дэвшигч С.Батхүлэг нь "Голомт" банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хэдий ч Дээд шүүхийн шүүгч болоход хуульчаар ажилласан жил нь хүрээгүй юм билээ.
Гэвч ШЕЗ-өөс энэ хүнийг өнгөрсөн тавдугаар сард шалгалтаа өгч тэнцсэн, мэргэшлийн хороогоор нэр нь орчихсон хүн хэмээн өмгөөлж, Дээд шүүхийн шүүгч болгохоор зүтгүүлсээр байгаа бол УИХ-ы гишүүд эсэргүүцсээр байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль зөрчсөн томилгоог оруулж ирэх гэлээ гэж дургүйцээд байгаа.
УИХ-ын гишүүд С.Батхүлэгийг нэрээ тат, эсэргүүцээд байхад ичихгүй нэрээ хоёр удаа оруулж ирж байна. Шүүгч нараас ичээд нэрээ тат гээд байгаа ч ШЕЗ нь цээжээрээ хамгаалсаар байна. Мөн Ховдын УИХ-ын гишүүд өмгөөлж дэмжсээр байгаа нь аргагүй нэг нутаг гэдгийг илтгэж харуулна.
Тэгвэл УИХ-ын гишүүдэд гологдож, шүүгч болох боломжгүй хуульч, өмгөөлөгч С.Батхүлэг гэж хэн бэ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Сүхдоржийн Батхүлэг нь