| | USD/MNT 0₮

Э.Батбаяр:Шүүгчид нэр дэвшиж байгаа хүний нэрийг солих эрх надад байхгүй

Улсын дээд шүүхэд нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтыг танилцуулан хэлэлцүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нэр дэвшигчийг хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч зарим гишүүд шүүхэд нэр дэвшигчид Үндсэн хууль зөрчсөн заалтаар нэрээ оруулж ирлээ хэмээн хурлаа хаяж гарсан байна. 

Ингээд ШЕЗ-ийн дарга Э.Батбаяраас дараах тайлбарыг авлаа.

Тэрбээр "УИХ шүүгчийг томилуулахгүй байх асуудлыг хөндлөө. Эд нар томилох асуудлыг шийдэхгүй. Танилцуулга хийж явуулаад болдог. Энэ дээр нэрийг нь би өөрчлөх боломжгүй. Яагаад гэхээр Шүүхийн мэргэшлийн хороо өнгөрсөн тавдугаар сард шалгалтаа аваад, нэр дэвшигчдээ тодруулаад нэрсийг нь бичээд өгсөн. ШЕЗ хамтын удирдлагын зарчимтай байгууллага хурлаа хийгээд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигчээ тодруулсан. Энэ хүмүүсийн нэрийг гацааж байгаа нь УИХ өөрөө: 

Надад хэн нэг хүнийх нь нэрийг солих эрх байхгүй. Мэргэжлийн хорооноос нэрийг нь гаргаж ирээд 5 дугаар сард Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бичгээ явуулсан, тэгэхээр солих боломж байхгүй. Шүүгч хүн ёсзүйтэй байх ёстой. Энэ утгаар нь энэ хоёр хүний нэрийг оруулж ирсэн. Гишүүд Үндсэн хууль өөрсдөө зөрчөөд байна.  Мэргэжлийн хороо хуулийг дээдэлж, хүний эрхийг дээдэлж, ажил мэргэжлээр нь ялгаварлахгүй байх ёстой. Энд Ерөнхийлөгчийн тал гэж байхгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд ШЕЗ хэзээ ч хууль бус зүйл оруулж ирэхгүй" гэв.

 

 

Надад хэн нэг хүнийх нь нэрийг солих эрх байхгүй. Мэргэжлийн хорооноос нэрийг нь гаргаж ирээд 5 дугаар сард Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бичгээ явуулсан, тэгэхээр солих боломж байхгүй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.