| | USD/MNT 0₮
Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг 60 тэрбумын хэргээр АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийж байна. Энэ талаар төлөөлөгч Б.Хатанбаатар хэлэхдээ "УИХ-ын гишүүн Төв аймгаас нийтдээ гурван удаа сонгогдсон. Энэ хугацаанд нэлээдгүй хэрэгт холбогдож, төрийн эрхийг хууль бусаар авах буюу 60 тэрбумын төгрөгийг гардан хийж, МАНАН мафийн толгойлогч хэмээн цоллуулаад явж байна. Иймд бид өнөөдөр АТГ-т хандаж байгаа юм. Тэрбээр БНХАУ-ын “Шинжан шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийг нэг өдөрт авсан. Авлигаар авсан мөнгөөрөө Төв аймгийн өрх бүрт аяга, календар, цаг гэх мэт бэлгийг тараасаар ирсэн. Үүнийг тооцоолоод үзвэл жилд 300 орчим сая төгрөг, 11 жилийн турш 2-3 тэрбум төгрөгийг бэлэг нэрээр тараасан. Бэлэг сэлт мэтийн хэрэггүй зүйл тарааж байхаар Төв аймагт бүтээн байгуулалт, цэцэрлэг, сургууль барьсан бол ажлын байр нэмэгдэх байлаа. Гэвч тэгсэнгүй. Мөн зөвхөн цагаан сараар ахмадуудтай 100, 100 доллараар золгодог" хэмээн онцоллоо.
Төлөөлөгч Г.Оргил: Бид аль нэгэн намыг төлөөлөөгүй, зөвхөн Төв аймгийн залуучуудыг төлөөлж байна. Өнөөдөр манай аймагт шийдвэрлэх ёстой олон асуудал бий.
Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн М.Энхболдыг 60 тэрбумын хэргээр АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийж байна.