| | USD/MNT 0₮

Хууль зүйн Байнгын хороо:ХЭҮК-ийн гишүүд болон Дээд шүүхийн шүүгчийг томилох сонсгол хийж байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ийн гишүүд болон Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилох сонсгол хийж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "ХЭҮК-ийн гишүүдийн томилгоо жендерийн тэгш байдлыг хангасан томилгоо болох ёстой. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийг зөрчсөн асуудал, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал их гарч байна. Тиймээс энэ асуудалд анхааралтай хандахыг хүсч байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Хуулийн хэрэгжилтийг сайн хангадаг байх ёстой. Гэвч орон нутагт хуулийн хэрэгжилтээ ч мэдэхгүй байх тохиолдол бий. Эрхээ мэдэхгүйгээс болоод төрийн үйлчилгээ авч чадахгүй иргэд суманд байна. Тиймээс ХЭҮК-ийн гишүүд сум орон нутагт хүрч ажиллаарай" гэлээ. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр ХЗБХ-ны хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулсан. Уг танилцуулгыг хүргэж байна. 

Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймагт төрсөн. 45 настай, ам бүл.

  • 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
  • 2006-2007 онд АНУ-ын хууль зүйн Вилламетте их сургуульд хууль зүйн ухааны магистр,
  • 2014-2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан.
  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,
  • 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш,
  • 2007-2016 онд тавин хувийн багш,
  • 2018-2019 онд цагийн багш,
  • 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа.
  • Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авсан байна. 

   Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Сүхдоржийн Батхүлэг нь

  • 1978 онд Ховд аймагт төрсөн, 42 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
  • 1986-1996 онд Сэлэнгэ аймгийн 4 дүгээр 10 жилийн дунд сургууль,
  • 1997-2002 онд ОХУ-ын Кубанийн Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
  • 2012-2013 онд Австрали улсын Квисландийн төв их сургуульд менежментээр мастер,
  • 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. 
  • 2002-2005 онд Мандваа ХХК төслийн менежер,
  • 2006.01-2006.03 сард Улс төрийн боловсролын академид судлаач багш,
  • 2006-2011сард Голомт банк ХХК-ийн Хуулийн хэлтэст хуульч, Хуулийн хэлтсийн захирлаар, 2013-2015 сард Голомт банкны Удирдлагын ажлын албаны зөвлөхөөр,
  • 2015 сараас одоог хүртэл Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх ХХН-д хуульч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэр дэвшигч С.Батхүлэг нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 78.36 оноо авсан байна.
Хууль зүйн Байнгын хороо:ХЭҮК-ийн гишүүд болон Дээд шүүхийн шүүгчийг томилох сонсгол хийж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.