| | USD/MNT 0₮

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг хариуцлага хүлээж, ажлаа өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн билээ.

Энэ асуудалтай холбогдуулан С.Даваасүрэн дарга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөллөө. Тодруулбал,УИХ-ын чуулган дээр санал хурааж, нийт гишүүдийн 26 нь буюу 60.5 хувь нь дэмжиж, түүнийг ажлаас нь чөлөөллөө.

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөллөө
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.