| | USD/MNT 0₮

Н.Энхтайван:Шинээр 30 гаруй Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Салбарын сайд Н.Энхтайван Элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир шинээр сайдуудыг томилно гэдгийг онцоллоо.

Тэрбээр "Монгол Улсаас гадаадын долоон оронд суугаа Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Мөн Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, оронд нь шинээр томилох 10 гаруй Элчин сайдын асуудлыг хэлэлцэж байна. 

Түүнчлэн ирэх 2021 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа. Ингэснээр энэ оны сүүл болон ирэх оны эхээр хугацаа нь дуусаад, шинээр томилогдох ёстой нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Элчин сайдын томилгооны эцсийн шийдвэр Засгийн газар, УИХ-ын түвшинд гаргана" гэлээ. 

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Салбарын сайд Н.Энхтайван Элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир шинээр сайдуудыг томилно гэдгийг онцоллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.